Help & FAQ
Худалдан авалтын заавар
та дараах сувгуудаар дамжуулан захиалга өгөх боломжтой:
- вэбсайт: бүтээгдэхүүнээ сонгон "Buy it now" товчийг дарж, хүргэлтийн мэдээллээ бөглөнө үү. Нийт үнийн дүнг заасан данс руу шилжүүлж, "Захиалга баталгаажуулах" товчийг дарснаар захиалга баталгаажна.
- сошиал медиа: манай албан ёсны instagram (@arag.cc) болон facebook (Arag) хуудсаар зочлон чатаар захиалга өгөх боломжтой.
Хүргэлт ба Хугацаа
Хүргэлтийн хугацаа: захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор таны гарт хүрнэ.
Хүргэлтийн төлбөр: Хот дотор стандарт хүргэлт ₮6,000 төгрөг.
Орон нутгийн хүргэлт
Бид Монгол орны 21 аймагт хүргэдэг.
- хүргэлтийн хэлбэр: захиалга бэлэн болмогц орон нутгийн унаанд хүлээлгэн өгнө.
- тээвэрлэлтийн зардал: орон нутгийн тээврийн төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцах бөгөөд захиалгаа тосон авахдаа жолоочид шууд төлөх боломжтой.
- хугацаа: тээвэрт шилжүүлснээс хойш тухайн орон нутгийн байршлаас хамааран 2-5 хоногт хүрнэ.(жолоочийн утасны дугаар болон автомашины улсын дугаарыг танд мессежээр илгээнэ.)
Олон улсын хүргэлт
Одоогоор манайх олон улсын хүргэлтээ Төв шуудангаар дамжуулан хүргэж байна. Хэрэв та гадаадаас захиалга өгөх бол дараах хоёр аргаар авах боломжтой:
- Шууд хүргүүлэх: Төв шуудангийн илгээмжээр өөрийн хаягаараа хүлээн авах.
- Монголоос дайх: Монголд байгаа хүнээр дамжуулан авах.
Захиалга өгөх:
Олон улсын захиалгыг зөвхөн сошиал хаягаар зурвас (DM) илгээн авч байгаа тул та доорх холбоосоор орж бидэнтэй холбогдоорой.
Aрчилгааны заавар
1.ерөнхий арчилгаа:Бүх хувцсанд.
Хувцасны дотор талын шошгоны дагуу угаана уу. Эмзэг материалыг гараар эсвэл хими цэвэрлэгээнд өгөхийг зөвлөнө.
2.дээл, торго, гар ажиллагаатай бүтээгдэхүүн:Хуурай цэвэрлэгээ.
Торгон материал, нарийн хийцтэй гоёл чимэглэл болон уламжлалт дээлийг бүтээгдэхүүний чанар, өнгийг алдагдуулахгүйн тулд зөвхөн мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгнө үү.
3. Mongol Hoodie (торгон дотортой) индүүдэх:Тусгай заавар.
• бэлтгэх: бүтээгдэхүүний дотор талыг эргүүлж индүүднэ.
• хэм: индүүгээ хамгийн бага халуун дээр буюу low эсвэл silk горимд тохируулж, уурыг багаар хэрэглэнэ.
• хамгаалалт: торгон хэсэг дээр заавал нимгэн даавуу тавьж, индүүг үрж гулсуулахгүйгээр зөвхөн дээрээс нь зөөлөн дарж индүүднэ.
• хадгалалт: индүүдэж дууссаны дараа шууд өлгүүрт өлгөж хөргөнө.